"Бүс ба Зам"-ын аж үйлдвэрийн хөгжлийн олон улсын симпозиум энэ сарын 24-нд Шаньдүн мужийн Линь-и хотод боллоо. "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг санаачилснаас хойш, талууд дэд бүтцийн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжил зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн байна.
Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны "Бүс ба Зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжих төвийн орлогч дарга Ван И-жүнь хэлэхдээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хувьд, Хятад Лаосын төмөр зам, Жакарта-Бандуны хурдны галт тэрэг зэрэг олон тооны онцлох төслүүдийг дуусгаж, ашиглалтад орууллаа. Мөн аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чиглэлээр Хятад улс 130 гаруй орон, бүс нутагтай хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр байгуулсан. Хятадын аж ахуйн нэгжүүд хамтрагч орнуудын засгийн газар, аж ахуйн нэгжүүдтэй хамтран гадаадын аж үйлдвэрийн 70 гаруй паркийг байгуулсан. Ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн чиглэлээр Хятадын компаниуд 100 гаруй улс орон, бүс нутагтай ногоон эрчим хүчний төслүүд дээр хамтран ажиллаж байна. Дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд, Хятад улс олон оронтой дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, тээвэр, орон зайн мэдээллийн дижитал коридорын бүтээн байгуулалт эрчимжиж байгаа бол "Торгоны замын цахим худалдаа" нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ зам сувгийг өргөжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хувьд, Хятад улс олон оронд эмнэлгийн баг илгээж, Хятадын уламжлалт анагаах ухааны 30 гаруй төвийг гадаадад хөрөнгө оруулан байгуулсан гэжээ.
Арга хэмжээнд Малайз, Пакистан, Серби зэрэг 14 орноос Хятадад суугаа ахлах дипломатчид, НҮБ-ын Хятад дахь агентлагууд, үндэстэн дамнасан компаниуд, Хятадын гадаад дахь аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцжээ