Хятадын арми "Хааны эрэлд-2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд оролцоно
2024-07-25 16:27:16
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 25-нд Хятадын Батлан хамгаалах яам хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жан Шяоган сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, Монгол Улсын Батлан хамгаалах яамны урилгаар БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми 7-р сарын сүүлчээр Монгол Улсад болох "Хааны эрэлд-2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд цэрэг анги томилон оролцуулах болно гэжээ.