Нетаньяху: Цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх болно
2024-07-25 09:58:32
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 24-ний үдээс хойш Израилийн Ерөнхий сайд Нетаньяху АНУ-ын Конгресст үг хэллээ.

Нетаньяху хэлэхдээ, ХАМАС-ын цэргийн хүч болон Газ дахь түүний засаг захиргааны чадварыг устгаж, Израилийн баривчлагдсан хүмүүсийг суллахыг дэмжих хүртэл Израиль Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ. Тэрээр хэлэхдээ, Израиль Газад дүрвэгсдийг суурьшуулахыг эрмэлзэхгүй, гэхдээ Газын ерөнхий аюулгүй байдал дахь Израилийн хяналтыг эрхбиш хэвээр үлдээж, ирээдүйд Газын зурвас Израильд аюул занал учруулахгүй байхын баталгаажуулах ёстой гэжээ.

Ливан дахь Хезболла нам болон Йемен дэх Хутигийн зэвсэгт хүчин хоорондын мөргөлдөөний талаар Нетаньяху ярихдаа, улс орныхоо хойд хилийн бүсийн аюулгүй байдлыг сэргээхийн тулд Израиль бүхий л хүчин чармайлтаа гаргах болно, түүнчлэн Израиль руу дайрсан хэн боловч маш их өр төлөөс гаргах болно гэжээ.