2024 оны Парисын олимпийн наадам долдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ
2024-07-25 15:48:42
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёр сарын өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Парис дахь Елисей ордонд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээний өмнө хоёр орны төрийн тэргүүн гэргийн хамт харилцан бэлэг солилцсон. Ши Жиньпин дарга Бээжингийн хос олимпийн бамбарыг Ерөнхийлөгч Макронд гардуулсан бол, Ерөнхийлөгч Макрон Парисын олимпийн бамбарыг Ши Жиньпинд хариу бэлэг болгон барьсан байна. Ши Жиньпин хэлэхдээ: Франц бол спортын хүчирхэг гүрэн, Парисын олимпийн наадам бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Хятад улс Парисын олимпод өндөр түвшний төлөөлөгчдийн баг илгээн тэмцээнд оролцуулна гэжээ.

Олимпийн хөдөлгөөн бол хүн төрөлхтний энх тайван, эв нэгдэл, хөгжил дэвшлийн төлөөх сайн сайхан хүсэл эрмэлзлийг тээж байдаг. Ши Жиньпин дарга тамир спортоор хэвлэл мэдээлэл, улс орон, ард түмний харилцааг ахиулж, Олимпийн үйлсийг хөгжүүлэхийн төлөө хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг үргэлжлэн ахиулахыг дэмжсээр ирсэн юм. 

2008 оны Бээжингийн олимп, паралимпийн бэлтгэл ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаас эхлээд 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулах хүртлэх ажилд Ши Жиньпин дарга биечлэн оролцож, Олимпийн хөдөлгөөнтэй гүн зузаан харилцаа холбоо тогтоожээ.

2017 оны 1-р сард Ши Жиньпин дарга Швейцарьт айлчлах үеэр Лозанна уулын дунд орших Олон улсын олимпийн музейгээр тусгайлан хүрч танилцсан байна. Энэ бол Хятадын төрийн тэргүүний анхны айлчлал юм. Ши Жиньпин Хятад улсыг төлөөлөн Олон улсын олимпийн хороонд Сүжөүгийн хатгамал зураг бэлэглэсэн бөгөөд Хятад хэлээр "Олимпийн үзэл санааг урагшлуулж, энх тайвнаар хөгжлийг ахиулъя" гэсэн бичээс бичжээ. 

Ши Жиньпин бол олимпийн хөдөлгөөнийг дэмжигч аварга, Ши Жиньпин даргад алтан медаль гардуулахыг хүсэж байна гэж Томас Бах илэрхийлж байсан юм. 

Энэ оны 5-р сард дарга Ши Жиньпин Францад айлчлахдаа, "Олимпийн наадам бол эв нэгдэл, найрамдлын бэлгэдэл, соёл иргэншил хоорондын харилцан суралцах үлгэр жишээ” гэж хэлсэн нь адил бус соёл иргэншлийг хүндэтгэхийн зэрэгцээ харилцан ойлголцол, найрамдал, эв нэгдэл нь олимпийн үзэл санааны жинхэнэ утга учрыг илэрхийлдэг гэдгийг харуулж байна.