Дэлхийн ур чадварын 48 дахь тэмцээн Шанхай хотод болно
2024-07-25 10:55:18
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн ур чадварын байгууллага саяхан зарлахдаа, Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээнийг 2026 оны есдүгээр сарын 22-27-ны хооронд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна гэжээ.

Дэлхийн ур чадварын тэмцээн бол одоогоор дэлхийд хамгийн өндөр байр суурьтай, хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн өндөр түвшний олон улсын мэргэжлийн ур чадварын тэмцээн бөгөөд "Дэлхийн ур чадварын олимп" гэгдэж, өнөөг хүртэл нэгэнт 46 удаа амжилттай зохион байгуулагдаж байна.

Дэлхийн ур чадварын 47 дахь удаагийн тэмцээн энэ оны есдүгээр сарын 10-наас 15-ны хооронд Францын Лион хотноо болох ба Хятад улс төлөөлөгчдөө илгээн , уралдаан тэмцээний 59 төрөлд оролцох болно.