Хятад улс Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө чармайж ирсэн
2024-07-25 21:25:45
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 25-нд хуралдуулсан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Ойрх Дорнодын нөхцөл байдал тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад Мао Нин хариулахдаа, Хятад улс Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хөгжил цэцэглэлтийг нь ахиулахыг хичээж ирсэн. Бид дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалыг тууштай баримталж, Ойрх Дорнодын стратегийн бие даасан байдлыг бэхжүүлэхийг дэмжиж, эв санаа нэгтэй хамтран ажиллаж, бүс нутгийн аюулгүйн асуудлыг шийдвэрлэж, нийтэч чанартай, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой Ойрх Дорнодын аюулгүй байдлын шинэ тогтолцоог байгуулж, улмаар урт хугацаанд амар амгалан байдал тогтооход хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн гэв.