Сонексай Сифадон Ван И-г хүлээн авч уулзжээ
2024-07-25 21:30:21
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7-р сарын 25-нд Лаосын ерөнхий сайд Сонексай Сифадон Вьентьян хотноо ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ГХ-ны сайд Ван И-г хүлээн авч уулзжээ.

Ли Чян ерөнхий сайдад дотнын мэндчилгээ уламжлахыг Сонексай Сифадон Ван И-гээс хүсээд, ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал амжилттай хуралдсанд баяр хүргэв. Тэрбээр хэлэхдээ, эл хурал Лаос улс өөрчлөлт шинэчлэлт хийх, социалист үйлсийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд маш их урам зориг өгч байна. Бид Хятадын амжилттай туршлагаас суралцан, “аравдугаар таван жилийн” төлөвлөгөөг боловсруулж, бие даан хөгжих чадавхаа дээшлүүлэх болно гэжээ.

Ван И Хятадын удирдагчийн дотнын мэндчилгээг уламжлаад, Хятад Лаос зовлон жаргалаа хамтатгасан, хувь заяаны нэгдмэл цогц юм. Хоёр нам, хоёр орны нөхөрлөлийг хоёр орны ахмад хувьсгалчид гар бие оролцон байгуулсан бөгөөд дайны гал, олон улсын өрсөлдөөн сорилтыг олонтоо шалгуурыг дааж ирсэн учраас улс төрийн бат бөх ул суурь, иргэдийн санал бодлын үндэс суурьтай юм. Иймд уламжлалт нөхөрлөлөө өвлөн залгамжилж, хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, өндөр стандартаар харилцан холболдож, харилцан зохицуулалттай ажиллаж, Хятад Лаосын харилцааг илүү нягтруулах ёстой гэжээ.