Саяхан Хятадын төв радио телевизээс зохион байгуулсан "Хятад улсын шинэ эриний өөрчлөлтийг гүнзгийрүүлэхүйн дэлхийн боломжууд" хэмээх дугуй ширээний тусгай яриа хэлцэл Итали, Герман, Францад амжилттай болж өнгөрлөө. Итали, Герман, Францаас хүрэлцэн ирсэн улс төр, бизнес, эрдэм шинжилгээ болон хэвлэл мэдээллийн салбарын зочид төлөөлөгчид ХКН-ын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын дэлхий дахинд үзүүлэх алс хэтийн гүнзгий ач холбогдол, Хятад Европын соёл иргэншилийн солилцоо ба харилцан суралцахуй, Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлснээр, Хятад Европын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг авчирах зэрэг сэдвээр санал бодлоо солилцов.
Италийн Хууль зүйн сайд асан, Ромын их сургуулийн Хууль зүйн факультетийн захирал Оливьеро Дилиберто хэлэхдээ, өнөөдөр дэлхий нийт олон сорилттой тулгарч, бүх улс орнуудын хамтын ажиллагаа нэн шаардлагатай байна. Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаас "Хятад маягийн орчин үеийн байгуулалт бол энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн байгуулалт юм" гэж онцлон тэмдэглэсэн нь чухал бодит ач холбогдол болон алс хэтийн гүн гүнзгий нөлөөтэй юм гэжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Хятадын эдийн засгийн бодлогын судалгааны албаны дарга Маргит Молнар хэлэхдээ, Хятад улс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад анхаарч, шинэчлэлийг цаашид цогцоор нь гүнзгийрүүлэх системтэй зохицуулалт хийсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтын хүртээмжийг хязгаарлах, төсөв, татварын тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх зэрэг арга хэмжээ нь Хятадын эдийн засгийг чанартай, тогтвортой өсөлтөд хүргэх болно гэжээ.
Хятад улс өндөр чанартай хөгжлийг ахиулан нааштай амжилтад хүрснийг Францын Шиллерийн судалгааны хүрээлэнгийн судлаач Себастьян Дерокон өндрөөр үнэлэв. Тэрээр хэлэхдээ, Хятад улс "Дэлхийн гурван том санаачилга"-аар дамжин Хятадын оюун ухаан болон хөгжлийн ололт амжилтыг дэлхий нийттэй хуваалцаж, харилцан ашигтайгаар хамтдаа хожихыг биелүүлэхээр хичээн зүтгэж байна гэжээ.