Хэт халууны эсрэг идэвхтэй арга хэмжээ авахыг уриалав
2024-07-26 10:39:43
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 25-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл гаргаж, хэт халуун цаг агаартай тэмцэхийн тулд идэвхтэй арга хэмжээ авахыг уриалав. 

Гутерриш хэлэхдээ, манай дэлхий улам халуун болж, хүн төрөлхтөнд аюул занахлхийлэл болж байна. Энэ үзэгдлийн шалтгаан нь чулуужсан түлшний хэрэглээ, хүний үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт юм гэжээ. 

 Хамгийн эмзэг бүлэгийнхэнд анхаарал халамж тавьж, хөдөлмөр хамгааллыг бэхжүүлж, өгөгдөл, шинжлэх ухааныг ашиглан эдийн засаг, нийгмийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхийг Гутерриш уриалав. Тэрээр хэлэхдээ, хамгийн чухал зүйл бол улс орнууд ялгаруулалтыг хянах арга хэмжээ авч, дэлхийн агаарын температурын өсөлтийг Цельсийн 1.5 хэмээс доош хязгаарлах ёстой гэжээ.