Говь цөлийн Дэнкөү гэх сянь Улаанбухын элсэн цөлийн зүүн хаяанд оршдог. Нэгэн цагт Улаанбухийн элс жилд дунджаар 10 гаруй метр нүүдэг байсан тул газар тариалан, зам харгуй элсэнд булагдан, хүмүүс ч аргагүйн эрхэнд гэр нутгаа орхин дүрвэхээс аргагүй болсон. Одоогоос хэдэн арван жилийн өмнө Дэнкөү сянь цөлжилттэй тэмцэх ажлыг тууштай эхлүүлсэн.
Одоо хүмүүс мод тарих ухамсартай болсон. Айл болгон л мод тарьдаг болсон.