Ван И, Ёко Камикава нар уулзав
2024-07-26 16:03:48
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 26-нд Хятадын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Вьентьянд Японы ГХ-гийн сайд Ёко Камикаватай уулзав. 

Ван И хэлэхдээ, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жил, Хятад Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулсны 45 жилийн ойг хамтдаа тэмдэглэсэн юм. Өнгөрсөн оны 11-р сард дарга Ши Жиньпин Сан-Францискод Ерөнхий сайд Фумио Кишидатай уулзаж, стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, Хятад Японы харилцааг бүтээлч, тогтвортой хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын харилцааг хөгжүүлэх замыг тодорхойлсон юм. Энэ оны 5-р сард ерөнхий сайд Ли Чян, ерөнхий сайд Фумио Кишида нар Сөүлд болсон Хятад, Япон, БНСУ-ын удирдагчдын уулзалтын үеэр уулзаж, Сан Францискогийн уулзалтын үр дүнг цаашид хэрэгжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн юм. Хоёр тал эдгээр нийтлэг ойлголтыг удирдамж болгож, Хятад Японы харилцааг ахиулж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, хөндлөнгийн оролцоог арилгаж, зөв замд орж, тогтвортой урт хугацааны хөгжилд хүрэх ёстой гэжээ. 

Ёко Камикава хэлэхдээ, Япон Хятад хоёр тал стратегийн харилцан ашигтай харилцааг бүх талаар ахиулж, хоёр талын солилцоо бүх шатанд нэмэгдсээр байгаад Японы ард түмэн баярлаж, залуу үеийнхний найрамдалт харилцааг ахиулахыг хүсэж байна. Япон Хятад хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Япон Хятадын харилцааг бүтээлч, тогтвортой байгуулахыг эрмэлзэж байна. Японы баримталж буй нэг Хятадын байр суурь огт өөрчлөгдөөгүй. Япон Хятадын хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй, асар их нөөц бололцоотой ч шийдэгдээгүй асуудлууд ч бий. Японы хагас дамжуулагчийн экспортын хязгаарлалт нь аль нэг улсад чиглээгүй бөгөөд Хятад улстай ажил хэрэгч харилцаатай байж, тэдгээрийг зөв зохицуулахад бэлэн байна. Япон улс дэлхийн болон бүс нутгийн мөргөлдөөний сорилттой тулгарч, Хятад улстай хамтаар бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна гэжээ.