Америк НАТО-д цөмийн зэвсэг байршуулж дэлхийн стратегийн тогтвортой байдлыг эвдэж байна
2024-07-26 19:08:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 26-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурлыг хуралдуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Сэтгүүлч: Хятадын зэвсгийг хянах, зэвсэглэлийг хорогдуулах нийгэмлэг болон Хятадын цөмийн стратеги төлөвлөлтийн судалгааны хүрээлэн хамтран өчигдөр Женев хотноо цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээний 11-р хянан хэлэлцэх бага хурлын бэлтгэл ажлын 2-р хуралдааны үеэр"НАТО-гийн цөмийн зэвсэг хуваалцах байгаа тухай" сэдвээр салбар хурал зохион байгуулж, "НАТО-гийн орнууд цөмийн зэвсгээ хуваалцаж байгаа нь "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-г зөрчсөн болохыг нотлох дүн шинжилгээ” тайланг нийтэлжээ. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар тайлбар өгөх вэ?

Мао Нин: Хятадын төлөөлөгчид таны дурсан салбар хуралдаанд оролцсон. Яг үнэндээ НАТО "цөмийн зэвсгээ хуваалцаж байгаа нь" "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-г илт зөрчиж, онцгой арга замаар цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлж байгаа хэрэг юм. "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-нд цөмийн зэвсгийг бусдад шилжүүлж эзэмшүүлж болохгүй хэмээн тодорхой заасан байдаг. Америк НАТО-гийн цөмийн зэвсэггүй гишүүн орнуудад цөмийн зэвсэг байрлуулж, тухай орны байлдааны нисэх онгоц цөмийн хошуутай пуужин ашиглахыг зөвшөөрч байгаа нь бусад оронд буруу дуурайл болж, цөмийн зэвсгийг хорогдуулах, зэвсэглэлийг цөөлөх олон улсын үйл явцад саад хийж, цөмийн дайны эрсдэлийг нэмэгдүүлж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг эвдэж байна.

Хүйтэн дайны сэтгэхүй, дэг нийлбэрт сөргөлдөөний сэтгэхүйгээ орхиж, "цөмийн зэвсэг хуваалцах"-аа болихыг Хятад улс шаардаж байна гэжээ.