ХКН-ын төв хорооны Улс төрийн товчоо хуралдав
2024-07-26 10:36:12
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хороо 7-р сарын 25-ны өдөр хуралдаж, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, авран туслах ажлыг судалж, байршуулав. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал үг хэлэв. 

Хурлаар, Хятад улс энэ жил хур тунадас ихтэй, үргэлжлэх хугацаа урт, гол мөрний үерлэх хугацаа нь эрт, хурдан үерлэж, зарим газар үер усны гамшигт дахин өртөж, үер усны аюулаас урьдчилан сэргийлж байгаа нөхцөл байдал хүнд, төвөгтэй байна гэдгийг онцлов. Ши Жиньпинээр удирдуулсан намын төв хорооны хүчтэй удирдлаган дор бүх шатны намын хороод, захиргаа шуурхай ажиллаж, үерийн хяналт, ган гачигт туслах үндэсний төв штаб, холбогдох байгууллагууд үүргээ биелүүлж, хамтран ажиллаж, Ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн хүчин, Үндэсний гал унтраах анги, төрөл бүрийн мэргэжлийн аврах ангиуд тушаалын дагуу ажиллаж, өргөн олон боловсон хүчин, олон нийт хамтдаа гар нийлэн, сэтгэл нэгдэж, эх орноо хамгаалах батлан хамгаалах шугамыг байгуулж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулыг арилгахад үе шаттайгаар чухал үр дүнд хүрсэн байна.