Ван И Субрахманям Жайшанкар нар уулзав
2024-07-26 10:31:25
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2024 оны 7-р сарын 25-нд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Вьентьянд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкартай уулзав.

Ван И хэлэхдээ, олон улсын өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдал болон дэлхийн хүнд ноцтой сорилтуудын өмнө, Хятад Энэтхэг хөрш хоёр орон нь хөгжиж буй хоёр том орон болон шинээр хөгжиж буй эдийн засгийн хоёр том цогцын хувьд яриа хэлцэл, харилцаа холбоогоо эрчимжүүлж, ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлж, зөрчил мөргөлдөөн, санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Хоёр тал түүх, ард түмэн, дэлхийн өмнө хариуцлага үүрч, зөрчилдөөн, санал зөрөлдөөн, маргааныг даван туулах оюун ухаантай байж, Хятад Энэтхэгийн харилцааг сайжруулж, тогтвортой хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.

Жайшанкар хэлэхдээ, Энэтхэг, Хятад бол хамгийн олон хүн амтай хоёр том орон, шинээр хөгжиж буй эдийн засгийн хоёр том цогц болон урт удаан түүхтэй эртний соёл иргэншилтэй орон юм, хоёр орны харилцааны тогтвортой байдал болон урьдчилан таамаглаж болохуйц хөгжлийг хэвээр хадгалах нь хоёр талын ашиг сонирхолд бүрэн нийцэх бөгөөд бүс нутгийн энх тайван байдлыг сахин хамгаалах, олон талт байдлыг дэмжихэд онцгой ач холбогдолтой юм гэжээ.

Хил орчмын бүс нутгийн энх тайван, амар амгалан байдлыг сахин хамгаалахаар хамтдаа хичээн зүтгэх, хилийн асуудлаарх зөвшилцөөнийг ахиулан шинэ ахиц дэвшил гаргахаар хоёр тал тохиролцов.

Зүүн Азийн хамтын ажиллагааны платформ болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, 20-ийн бүлэг, БРИКС зэрэг хүрээнд харилцаа холбоогоо бэхжүүлж, олон талт үзлийг хамтран хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэж хоёр тал мэдэгдэв.