Ван И Сергей Лавровтой уулзав
2024-07-26 10:27:13
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 25-нд Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Вьентьянд Оросын ГХ-гийн сайд Сергей Лавровтой уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад Оросын харилцаа төлөвшсөн, тогтвортой, уян хатан, бие даасан чанартай байдаг, улс төрийн итгэлцэл бат бөх, тогтвортой байж, стратегийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй, иргэдийн харилцаа холбоо эрч хүчээр дүүрэн байж, олон улсын хамтын ажиллагаа баялаг үр өгөөжтэй байна. Олон улсын эмх замбараагүй байдал болон гадны оролцоо, эсэргүүцэлтэй тулгарсан нөхцөлд, Хятад улс Оростой хамт байж, мөнхийн сайн хөрш, найрсаг харилцаатай байх эрхэм зорилгоо хэзээд баримталж, бие биенээ харилцан тууштай дэмжиж, язгуур эрх ашгаа харилцан хамгаалж, бие биенийхээ хөгжил дэвшил, сэргэн мандалтын төлөө хэзээд хамтдаа зүтгэгч, сайн түнш байх ёстой гэжээ.

Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал амжилттай болж өндөрлөсөнд Лавров баяр хүргэж, олны анхаарлыг татсан энэхүү чуулган нь Хятадын өөрийн хөгжилд төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал ач холбогдолтой юм. Орос улс Хятадтай хамт байж, хоёр орны төрийн тэргүүний заасан чиглэлийн дагуу олон салбарын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна. АСЕАН-аар төв болгосон байр суурийг Орос улс Хятадтай хамт дэмжиж, гадны хүчин хорлон сүйтгэх, хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх болно гэжээ.

Хоёр тал энх тайван хийгээд аюулгүй байдлын томоохон асуудлаар санал солилцож, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жил болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны ялалтын 80 жилийн ойг ирэх онд тэмдэглэх талаар судлан ярилцав. Дэлхийн 2-р дайны ялалтын үр бүтээлийг хамтдаа хамгаалж, Дэлхийн 2-р дайны талаарх зөв түүхэн үзлийг хамгаалах ёстой гэж үзсэн байна. Палестины бүлэглэлүүд “Бээжингийн тунхаг”-т гарын үсэг зурахад Хятад улс амжилттай түлхэц өгсөнд Лавров баяр хүргэж, Орос улс Ойрхи Дорнодод энх тайвныг сэргээхийн төлөө хамтдаа хичээн зүтгэх болно гэжээ.