ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэх талаар семинар хийлээ
2024-07-26 16:13:30
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 24-26-ны өдрүүдэд Хятадын Коммунист намын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсээс ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэх зорилгоор муж, хотын намын хорооны суртал ухуулгын хэлтэс, багш нарт зориулсан семинарыг Бээжинд зохион байгуулж, бүгд хурлын үзэл санааг гүн гүнзгий судлан ойлгож, орон нутгийн суртал ухуулгын үндсэн багийг бэлтгэж, бүгд хурлын үзэл санааг судалж хэрэгжүүлэх талаарх үндсэн шатны суртал ухуулгын ажлыг зохион байгуулсан байна.

Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал дээр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн чухал үгийн үзэл санааг дээрх хуралд оролцсон нөхдүүд нарийн хянамгай судлан ойлгож, бүгд хурлын үзэл санааг судлан  ойлгож, Төвийн суртал ухуулгын багийн дайчилгааны хурлын үзэл санааг судлан ойлгож, мөн бүгд хурлын үзэл санааг судлан тайлбарлах, үндсэн шатны түвшинд онолын сурталчилгааны ажлыг үр дүнтэй явуулах талаар гүнзгий судлан ярилцаж, санал солилцсон байна. Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал бол Хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалтыг иж бүрнээр ахиулах, үндэстнүүдийн сэргэн мандалтын агуу үйлсийг урагшлуулах зангилаа цаг үед болсон маш чухал хурал гэж бүх хүмүүс үзсэн байна. Бүгд хурлаар хянан хэлэлцэж баталсан "Өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай Хятадын Коммунист Намын Төв Хорооны шийдвэр"-т өөрчлөлт нээлтийн үеэс хойш ялангуяа шинэ эрин үед өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлсэн туршлагыг нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад тулгарч буй шинэ нөхцөл байдал, шинэ асуудлуудад гүнзгий дүн шинжилгээ хийж, Хятад маягийн шинэчлэлийн эргэн тойронд өөрчлөлтийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх талын ерөнхий байршуулалтыг шинжлэх ухаанчаар төлөвлөсөн учир, намын түүхэн дэх бас нэгэн чухал хөтөлбөрийн чанартай баримт бичиг болох юм.