"ХТРТ-ийн Олимпын наадмын шууд нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, хөгжлийн тайлан"-г нийтлэв
2024-07-26 07:59:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 25-нд Парист "Хятадын төв радио телевизийн Олимпын наадмын шууд нэвтрүүлгийн технологийн шинэчлэл, хөгжлийн тайлан"-г Хятад, Англи, Франц зэрэг олон хэлээр нийтэлжээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд бөгөөд ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн ерөнхий захирал Ианнис Эксакос нар тайлан нийтлэх арга хэмжээнд оролцсон байна.

ХТРТ-ийн судалгааны хүрээлэнгээс эмхлэн найруулсан эл тайланд хэт өндөр нарийвчлалтай дүрс бичлэгийн технологи, 5G, хиймэл оюун ухаан, тусгай тоног төхөөрөмж, үүлэн технологи, виртуал технологи, аудио технологи зэрэг салбар дахь ХТРТ-ийн шинэлэг хөгжлийн замналыг нарийн танилцуулжээ.