Оросын царцаагдсан хөрөнгийн ашгийг Украинд тусламж болгон ашиглаж эхлэв
2024-07-27 15:11:25
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбоо 26-ны өдөр ОХУ-ын царцаагдсан хөрөнгөөс олсон ашгийг Украинд тусламж үзүүлэхэд ашиглаж эхэлнэ гэж зарласан бөгөөд эхний ээлжид 1.5 тэрбум еврог санхүүжүүлнэ.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мөн өдөр мэдэгдэл хийж, Европын холбоо Оросын царцаагдсан хөрөнгөөс олсон орлого болох 1.5 тэрбум еврог Украины батлан хамгаалах болон сэргээн босголтод зориулж Украинд нийлүүүлнэ гэж мэдэгджээ. Уг мөнгийг Европын Энх тайвны сангийн хүрээнд Украинд олгоно гэж Европын комиссын мэдэгдэлд дурджээ.

Үүний 1.4 тэрбум еврог агаарын довтолгооноос хамгаалах систем, их бууны сум зэрэг тэргүүлэх ач холбогдол бүхий цэргийн техник хэрэгсэл худалдан авахад зарцуулна гэж ЕХ-ны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеф Боррелл мэдэгдэв.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн хэлэхдээ, ЕХ-ны энэ алхам нь "хууль бус" бөгөөд Орос зүгээр суухгүй, "нямбай бодолцсоны дараа" арга хэмжээ авна гэжээ.