Хятад, АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо
2024-07-27 15:07:38
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 26-нд Лаосын нийслэл Вьентьян хотноо Хятад-АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо. Хятадын ГХЯ-ны сайд Ван И, Хятад АСЕАН-ы харилцааны зохицуулагч орны төлөөлөгчийн хамт уулзалтыг даргалж, АСЕАН-ы орнуудын гадаад хэргийн сайд нар болон АСЕАН-ы ерөнхий нарийн бичгийн дарга нар арга хэмжээнд оролцов.

Ван И хэлэхдээ, Хятад-АСЕАН-ы яриа хэлцэл, хамтын ажиллагаа 33 жилийн замналыг туулж, улам боловсронгуй, тогтвортой үе шатандаа ороод байна. Энэ нь Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн үр дүнтэй, эрч хүчтэй үлгэр жишээ болж, олон чухал туршлагуудыг хуримлуулсан юм. Тухайлбал сайн хөршийн харилцааг баримтлах, бие биедээ чин үнэнчээр хандах, хамтын хөгжлийг баримтлах, нээлттэй, хүртээмжтэй байхыг баримталсан явдал юм гэжээ. Тэрээр бас Өмнөд тэнгисийн асуудлаарх Хятад улсын зарчимт байр суурийг тодорхойлов. 

Хятад улсын энх тайван, тогтвортой байдлыг ахиулах талаар гаргасан хүчин чармайлтыг талууд нааштай үнэлээд, хоёр талын хамтын ажиллагааны механизмын үр нөлөөг бүрэн гүйцэтгэж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээрийн шинэчилсэн хувилбарын талаарх хэлэлцээг эрхтэн дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, дижитал өөрчлөлт, дэд бүтцийн холболт, цэвэр эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, АСЕАН, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхээ онцолсон байна. Үүний зэрэгцээ, талууд "Өмнөд тэнгис дэх үйл ажиллагааны дүрэм"-ийн хэлэлцээнд нааштай ахиц дэвшил гарсныг сайшааж, уг дүрэм эртхэн тохиролцоонд хүрэхийг хүсэж буйгаа онцлоод, “Зүүн өмнөд Азийг цөмийн зэвсэггүй бүс байх гэрээний протоколд гарын үсэг зурахад бэлэн байгаа Хятад улсыг өндрөөр үнэлж, бүс нутгийн энх тайван, амар амгаланг хамгаалахад хамтран ажиллах хүсэлтэй байхаа илэрхийлжээ.