Орон нутгийн цагаар 2024 оны долдугаар сарын 27-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Вьентьян хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав. Хоёр тал Хятад Америкийн өнөөгийн харилцааны талаар санал бодлоо солилцож, хоёр орны төрийн тэргүүн нарын Сан Францискод хийсэн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид бүх түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцов.
Ван И: Өнгөрсөн гурван сарын хугацаанд хоёр талын гадаад харилцаа, санхүү, хууль сахиулах, цаг уурын өөрчлөлтийн төлөөлөгчид болон арми хоорондын харилцаа холбоо тогтоож, хоёр орны иргэдийн солилцоо ч улмаар нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч АНУ Хятадыг хязгаарлах, шахах оролдлогоо зогсоогүй, бүр эрчимжүүлсэн гэдгийг онцлон хэлэх ёстой. Хятад Америкийн харилцаанд эрсдэл, сорилтууд нэмэгдсээр байна. Бид уналтыг хазаарлан зогсоож, эрсдэл, санал зөрөлдөөнөө харилцан хянаж, гаднын нөлөөг арилгаж, хамтын ажиллагааг урагшлуулах ёстой.
Ван И цааш нь хэлэхдээ, Тайвань бол Хятадын нэг хэсэг, хэзээ ч улс байгаагүй, ирээдүйд ч байж чадахгүй. "Тайваний тусгаар тогтнол" болон Тайваний хоолойн энх тайван нь харилцан зөрчилдөж байна. "Тайваний тусгаар тогтнол"-ын хүчин өдөөн хатгасан ажиллагаа авах бүрт бид хариу арга хэмжээ авч, "Тайванийн тусгаар тогтнол"-ын орон зайг үргэлжлүүлэн шахаж, нэгдлийн зорилгын төлөө ажиллах болно.
Блинкен хэлэхдээ, Америк нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Америк Хятадын харилцааг тогтворжуулахыг идэвхтэй дэмжинэ, Хятад улстай байнгын харилцаа холбоо тогтоож, мансууруулах бодисын эсрэг, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Бид хоёр талын зөрчлийг зохицуулж, үл ойлголцол, буруу дүгнэлтээс зайлсхийхэд бэлэн байна гэжээ.