Орон нутгийн цагаар долдугаар сарын 27-ны үдээс хойш Ши Жиньпин даргын тусгай төлөөлөгч бөгөөд Хятад улсын дэд дарга Хань Жэн Парист Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзав.
Хань Жэн эн тэргүүнд Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг Бах-д уламжлаад, Парисын олимпийн нээлтийн ёслол гайхалтай болж, Хятад улс үүнд халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлэв. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд энэ олимпийн наадам онцгой ач холбогдлоо өгсөн. Хятад улс ирэх жил Азийн өвлийн наадмыг зохион байгуулах бөгөөд Олон улсын Олимпийн хороотой өндөр түвшний найрсаг хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
Бах Хань Жэнгээс Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсээд, Хятад улс олон улсын олимпийн үйлсийг ямагт дэмжиж, цар тахлын онцгой байдлын үед Бээжин-2022 өвлийн олимпийг амжилттай зохион байгуулж, дэлхийн улс орнуудын олимпийг зохион байгуулахад чухал туршлага хуримтлуулжээ. Хятадын спортын төлөөлөгчдийн гайхалтай тоглолт нь энэ олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэв.