Оросын Балтийн тэнгисийн флотын баг бүрэлдэхүүн 27-ны өглөө Кубын Гавана боомтод хүрчээ. Энэ бол Оросын тэнгисийн цэргийн флот Кубад хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд хоёр сар хүрэхгүй хугацаанд дахин айлчилж буй нь энэ юм.
Оросын флотын баг бүрэлдэхүүнд "Смольный" нэрэмжит сургалтын хөлөг, "Дреаднофт" нэрэмжит хамгаалалтын хөлөг, "Елня" нэрэмжит хангамжийн хөлөг багтаж байна. Флотын баг бүрэлдэхүүн боомт руу ороход Кубын арми ёслол төгөлдөр угтан авчээ.
Кубын хувьсгалт зэвсэгт хүчний яам 25-ны өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Оросын тэнгисийн флот Кубад 4 хоногийн ердийн айлчлал хийх юм. Энэ хугацаанд Кубын хувьсгалт тэнгисийн цэргийн командлагч, Гавана мужийн захирагч нартай уулзах бөгөөд орон нутгийн түүх соёлын дурсгалт газруудаар зочлох юм.