Японы "Хятадын соёлын дурсгалт зүйлсийг буцаах хөдөлгөөнийг дэмжих нийгэмлэг" 27-ны өдөр Токиод цугларч, дайны үеэр Хятадаас дээрэмдсэн соёлын дурсгалуудыг буцааж өгөхийг Японоос шаардсан байна.
Уг нийгэмлэгийн төлөөлөгч Такакагэ Фүжита хэлэхдээ, өмнө нь бусад улс орныг эзлэн түрэмгийлэн, соёлын дурсгалт зүйлсийг цөлмөж байсан олон хөгжилтэй орнууд эдүгээ дээрэмдсэн соёлын дурсгалуудыг аажмаар буцаан өгч байна. Өнгөрсөнд гаргаж байсан алдаагаа засах нь эвлэрэхийн эхний алхам юм. Өөрийнхөө нутагт өнгөрсөнд дээрэмдсэн соёлын дурсгалуудыг үлдээх нь ёс зүйд нийцэхгүй юм.
Фүжита хэлэхдээ, Японы засгийн газар өнгөрсөнд дээрэмдсэн соёлын дурсгалуудыг буцаан өгөх асуудлаар назгай хандаж байгаа нь дайны талаар тунгаан бодож сургамж авах нь хангалтгүйг харуулж байна.
Уг байгууллагын мөрдөн байцаалтын дүнд, Японы Токиогийн их сургуулийн ерөнхий судалгааны музей Япон улс Манж-Го-гийн үед хулгайлж дээрэмдсэн Тан гүрний соёлын дурсгалуудыг цуглуулж, заримыг нь дэлгэн үзүүлжээ. "Дэмжих хороо" Токиогийн их сургуулийг зохисгүй аргаар олж авсан, цуглуулсан бүх соёлын дурсгалт зүйлсийг ил болгож, эх сурвалжийг нь тодорхойлохыг шаарджээ.