Харрис, Трампыг дэмжих санал ойролцоо байна
2024-07-28 16:07:44
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үеийн мэдээллээс харахад, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын санал асуулгын дүн ойролцоо байгаа болохоор одоогоор сонгуулийн байдал тодорхойгүй хэвээр байна. 

АНУ-ын сонгуулийн мэдээллийн "Ил тод улс төр" сайтын цахимаар явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, 25-ны өдрийн байдлаар, Дональд Трамп Харрисыг дунджаар 1.7 нэгжээр тэргүүлж байна. Уг сайтын явуулсан санал асуулгын мэдээлэлд, Трамп санал асуулгын 11 төрөлд тэргүүлж байгаа бол Харрис 3 төрөлд тэргүүлж, бас нэгэн төрөлд хоёулаа ижил түвшинд байна.

25-ны өдөр “Wall Street Journal” сонины нийтэлсэн сүүлийн үеийн санал асуулгад Трамп Харрисаас 2 нэгжээр тэргүүлж байна. Тус сонинд, Харрис болон Трампыг дэмжих түвшин "бараг ойролцоо байна" гэж мэдээлсэн нь цагаан арьстан бус сонгогчдын Харрисыг дэмжих түвшин нэмэгдэж, Ардчилсан намынхан сонгуулийн урам зориг мэдэгдэхүйц нэмэгдэж буйг харуулж байна.