Орон нутгийн цагаар 2024 оны долдугаар сарын 27-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Вьентьян хотноо болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны асуудлаарх Гадаад хэргийн сайд нарын цуврал уулзалтад оролцох үеэр Өмнөд тэнгисийн асуудлаарх Хятадын байр суурийг тодорхойллоо.
Ван И хэлэхдээ, Хятад улс Өмнөд тэнгист нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгийн хангалттай түүх, хууль эрх зүйн үндэслэлтэй юм. Хятад улс хөршийн найрамдал, бүс нутгийн хамтын ажиллагааг хадгалах ерөнхий ашиг сонирхлын үндсэн дээр АСЕАН-ы орнуудтай "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг"-д гарын үсэг зурж, уг тунхаглалыг иж бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд шууд холбогдох улс орнуудтай яриа хэлцэл, зөвлөлдөх замаар санал зөрөлдөөнөө зөв зохицуулж ирсэн юм. Хятад, АСЕАН-ы орнууд "Өмнөд тэнгисийн үйл ажиллагааны дүрэм"-ийн талаар зөвшилцлөө ахиулж, далай тэнгисийн бодит хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж байна. Бүс нутгийн орнууд Өмнөд тэнгисийн асуудлыг зохицуулах бүрэн итгэлтэй, ухаалаг, чадвартай юм.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Рэньай олтриг бол эртнээсээ Хятадын нутаг дэвсгэр юм. Филиппин улс байлдааны хөлөг онгоцоо хууль бусаар "далайн эрэгт саатуулж", олтригийн байдлыг нэг талдаа өөрчилж, цаашлаад байнгын застав болгохыг оролдох нь тунхаглалын 5-р зүйлийг ноцтой зөрчиж, олон удаа Хятадад өгсөн амлалтаасааэ зөрчиж байна. Саяхан Хятад улс хүмүүнлэгийн үүднээс Филиппинтэй түр зуурын тохиролцоонд хүрч, газар дээр нь баталгаажуулж, бүрэн хяналтын нөхцөлд Филиппиний талаас зөвхөн өдөр тутмын хэрэгцээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг зөвшөөрөв. Филиппин амлалтаа биелүүлж, амлалтаасаа дахин зөрчихгүй байж, шуугиан дэгдээж, хүндрэл учруулахгүй байх ёстой.