Малайз улс БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд нэгдэх хүсэлт гаргажээ
2024-07-28 23:37:42
Share
Share this with Close
youtube WeChat

Малайзын Ерөнхий сайдын ордон долдугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл гаргаж, Малайз улс БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд элсэх хүсэлтээ БРИКС-ийн ээлжит дарга ОХУ-д илгээсэн байна.

Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим мөн өдрийн үдээс өмнө тус улсад айлчилж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа Малайзын тал БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.