ОХУ-ын Батлан хамгаалах яам 7-р сарын 28-нд дайны шинэ тайлан гаргажээ. Тухайлбал, Оросын арми Донецк бүсийн хоёр сууринг хяналтдаа авчээ. Өнгөрсөн 24 цагийн дотор, Оросын арми Украины армийн бие бүрэлдэхүүн, танк, хуягт машин, гаубиц зэрэг зэвсэг техник, цэргийн төхөөрөмжид цохилт өгсөн. ОХУ-ын тактикийн нисэх хүчин, пуужингийн анги, их бууны анги зэрэг нь 138 бүсэд Украины цэргийн бие бүрэлдэхүүн, цэргийн тоног төхөөрөмжид цохилт өгсөн бөгөөд Украины 24 дроныг саатуулан устгасан гэжээ.
Украины ЗХШХ тухайн өдөр байлдааны тайлангаа шинэчилжээ. Украины Аюулгүй байдлын газар, Украины батлан хамгаалах хүчний хамтарсан ажиллагааны дагуу Украины арми 28-ны үүрээр Оросын Курск муж дахь нэгэн нефтийн агуулахыг дайрчээ. Уг нефтийн агуулах нь Оросын зэвсэгт хүчний хэрэгцээ шаардлагыг хангаж буй чухал агуулах болно гэлээ. Өнөөгийн байдлаар, Покровскийн чиглэлд байлдаан хамаг ширүүн үргэлжилж байна. Украины арми шаардлагатай арга хэмжээ авч, Оросын талын дайралтыг хориглож байна гэжээ.