Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Сэтгүүлчээс ЕХ-оос Хятадын цахилгаан автомашины нөхөн олговрын эсрэг мөрдөн байцаалт хийх болон Хятад Италийн харилцааны асуудлаар асуусан байна.
Линь Жянь хэлэхдээ, Европын холбооноос Хятадын цахилгаан автомашины нөхөн олговрын эсрэг явуулж буй мөрдөн байцаалтыг Хятад улс эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр ирсэн. Харилцан ашигтай, хамтдаа хожих нь Хятад Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үндсэн агуулга бөгөөд нэмэлт татвар ногдуулах нь худалдааны ивээх үзлийн үйлдэл байж, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх дэлхийн хүчин чармайлтад тус болохгүй гэдгийг онцлох ёстой. Харилцан хүндэтгэсэн үндсэн дээр яриа хэлцэл, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө зөв зохицуулах нь Хятад Европын хамтын ашиг сонирхолд нийцнэ.
Хятад, Итали хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хувьд, Хятад, Итали хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээ улмаар өргөжин тэлж, хоёр орны ард түмэнд жинхэнэ үр өгөөжөө хүртээж буйг мөн онцолж хэлмээр байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа өнөөгийн нөхцөлд Хятад Итали хоёр орон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны хөгжилд улам их түлхэц өгөх ёстой.