Хятадын Хөхнуурын усны түвшин сүүлийн 10 жилийн дундж түвшнээс 1.3 метрээр нэмэгджээ
2024-07-29 10:29:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эх газрын хамгийн том давстай нуур болох Хөхнуурын усны түвшин 2023 онд дунджаар 3196.6 метр болсон нь өнгөрсөн 10 жилийн дундаж түвшинтэй харьцуулахад 1.3 метрээр нэмэгджээ.

Саяхан Хөхнуур мужийн цаг уурын товчоо болон Хөхнуурын байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах газар " Хөхнуурын сав газрын экологийн цаг уурын мэдээ (2023)" тайланд нийтэлжээ.

Хөхнуур нь Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн төв Шинин хотоос 150 км-ийн зайд оршдог. 4600 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг эзэлдэг бөгөөд дундаж гүн нь 18 метр байдаг. Хөхнуур Төвөдийн өндөрлөгт оршдог Хөхнуурыг "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй нуур" гэж нэрлэдэг.