Гүмбум хийд бол Хятадын баруун хойд нутгийн Буддын шашны төв, БНХАУ-ын Хөх-нуур мужийн төв Шинин хотоос баруун урагш 25 километр зайд байдаг. Уг хийдийг 1379 онд байгуулж, Төвөд уламжлалт буддын шашны Гэлүгва урсгалын шарын шашныг үүсгэгч Богд Зонховын мэндэлсэн газар, Хятадын зургаан том хийдийн нэг юм. Энд бурхан багшийн найман том гавьяаг бэлгэдсэн найман цагаан суварга, Богд Зонховын мэндэлсэн газар босгосон алтан дээвэрт, мөнгөн суваргат Жанкан буюу Сэрэн чинбо хийд, Богд Зонховын Цогчин дуган зэрэг бий.