Тухайн нутгийн цагаар 7-р сарын 27-нд Хятадын Төв радио телевиз, Испанийн Medicast групптэй Барселонд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Уг санамж бичигт, хоёр тал дэлхийн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлж, хэвлэл мэдээллийн тоног төхөөрөмж, технологийн нөөц баялгаа харилцан хуваалцаж, мэргэжилтнүүдийн харилцан солилцоо хийж, мэдээ мэдээлэл, олон ангит кино, баримтат кино, тусгай сэдэвт нэвтрүүлэг зэргийг хамтдаа бүтээн, мөн спорт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, өөр өөрийнхөө давуу талаа ашиглан хамтдаа ажил төрлөө өргөжүүлэх зэрэг талыг хамарчээ.
Medicast групп 1994 онд байгуулагдсан, Испанийн Барселона хотод төв байртай бөгөөд дэлхийн олон оронд салбартай юм. Дэлхийн таван тивд үйл ажиллагаагаа явуулж байна, спортын арга хэмжээний нэвтрүүлэг, телевиз, кино зохион бүтээх, хэвлэл мэдээллийн зөвлөгөө, контент зэргийг хийж байна. Уг групп нь хиймэл оюун ухаан, виртуал бодит байдал зэрэг медиа технологийн инновацийн салбарт давуу талтай, Европ дахь хамгийн нөлөө бүхий хэвлэл мэдээллийн группийн нэг юм.