Орон нутгийн цагаар 28-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотод тэнгисийн цэргийн өдрийн усан парад боллоо. Хятадын Ардын Тэнгисийн цэргийн хүчин уг баярт оролцуулахаар, пуужин устгагч 052D гэсэн Жяозүө хөлөг онгоцоо илгээв.
28-ны өдрийн 11:00 цагт ОХУ-ын Санкт-Петербург хотын Нева мөрний бүх төмөр гүүрийг нээж, ОХУ-ын тэнгисийн цэргийн флотууд, мөн Хятад, Энэтхэг, Алжир зэрэг гурван орны нийт 25 хөлөг онгоцыг Нева мөрөн дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шалгажээ. Энэхүү цэргийн парадад хамгийн том жинтэй бөгөөд хамгийн их анхаарал татсан нь пуужин устгагч 052D гэсэн Хятадын Жяозүө хөлөг онгоц байв.
Жил бүрийн 7-р сарын сүүлчийн ням гарагт Оросын Тэнгисийн цэргийн өдөр тохиодог бөгөөд Санкт-Петербург хотоос гадна, Хойд флотын станц болох Североморск зэрэг газруудад бас ОХУ-ын Тэнгисийн цэргийн өдрийг тэмдэглэдэг байна. Хятадын Ардын Тэнгисийн цэргийн хүчний "Жяозүө" хөлөг онгоц 22-ны өдөр Петербургт хүрэлцэн ирсэн юм, тэнгисийн цэргийн баярын жагсаалд оролцохын өмнө "Жяозүө" хөлөг бас онгоцны тавцан дээрээ хүлээн авалт хийж, Оросын хэвлэл мэдээлэл болон олон нийтэд нээлттэй байлаа.