Тухайн нутгийн цагаар 7-р сарын 26-нд "Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-ний 11-р удаагийн хянан хэлэлцэх бага хурлын бэлтгэл ажлын комиссын хоёр дахь хурлын үеэр Хятадын төлөөлөгч үг хэлэхдээ, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын тогтолцоог бэхжүүлж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх эрсдэлийг арилгах нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг сахин хамгаалах зөв үйлдэл болно. Одоогийн байдлаар, цөмийн зэвсэг эзэмшиж буй зарим орон хүйтэн дайны үеийн сэтгэхүйг баримталж, их гүрний өрсөлдөөнд шуналдаж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар "давхар стандарт" хэрэгжүүлж, геополитикийн хувийн ашиг сонирхлыг олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцооноос дээгүүр тавьж байгаа зэрэг нь цөмийн зэвсгийг үйл дэлгэрүүлэх анхны зорилгыг ноцтой зөрчиж, уг асуудлаар тохиролцсон нийтлэг ойлголт, байр суурийг алдагдуулж, улмаар цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэх эрсдэлийг хурцатгаж байна гэжээ.
Өнөөгийн нөхцөл байдал дор, олон улсын хамтын нийгэмлэг хамтын аюулгүй байдлын үзэл баримтлалыг мөрдөж, шинэ ээлжийн "Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-ний хянан хэлэлцэх үйл явцаар тохиол болгож, олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцооны дархан байр суурь, үр нөлөөг хадгалах ёстой. Үүнд зориулж, Хятад улс гурван талын санал санаачилгыг дэвшүүлж байна. Нэгт, олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмийг сулруулах үйлдлээ зогсоох. Хоёрт, улс төр, дипломат аргаар бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх. Гуравт, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх олон улсын тогтолцоог хамгаалан бэхжүүлэх зэрэг болно.
Хятадын төлөөлөгч байр сууриа илэрхийлэхдээ, олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх талаар Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хатдаа цуцалтгүй хүчин чармайлт гаргахад бэлэн гэжээ.