АНУ-ын Сангийн яамны вэб сайтын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, АНУ-ын холбооны засгийн газрын өр 34 их наяд 997 тэрбум ам.долларт хүрч, 35 их наяд ам.долларын шинэ түвшинд дөхөж байна.
АНУ-ын Питер Петерсон сангийн тооцоогоор эдгээр асар их хэмжээний өрийг Америкийн иргэн нэг бүрд хуваарилбал нэг хүнд бараг 104 мянган ам.долларын өр ногдоно.
Сүүлийн үед АНУ-ын олон улс төр, бизнесийн зүтгэлтэн, эдийн засагчид АНУ-ын өрийн асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Техникийн хувьд АНУ-ын холбооны засгийн газрын өсөн нэмэгдэж буй өр нь хүн амын хөгшрөлт, эмнэлгийн зардал нэмэгдэж, татварын орлого хангалтгүй байгаатай холбоотой гэж Питер Петерсон сан үзэж байна. Гэвч АНУ-ын Конгрессын үйл ажиллагааны механизмын дутагдал, улс төрийн томоохон намуудын өрийн асуудалд хайнга хандаж буй нь холбооны засгийн газрын өр тасралтгүй хуримтлагдсан гол шалтгаан гэж олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эдийн засагчид үзэж байна. Энэ жилийн сонгуулийн ажиллагааны үеэр Ардчилсан болон Бүгд найрамдах намын хийсэн сурталчилгаанд өрийн асуудлыг бараг дурдаагүй байхыг зарим хэвлэлүүд анзаарчээ.