Орон нутгийн цагаар 28-ны өдөр Их Британийн Ерөнхий сайдын тамгын газар мэдэгдэхдээ, Британи улс нэгэнт "дампуурч, хуваагдсан" байна гэжээ.
4-нд болсон Их Британийн парламентын Доод танхимын сонгуульд, эрх баригч Консерватив нам ялагдаж, Хөдөлмөрийн нам үнэмлэхүй ялалт байгууллаа. 14 жилийн дараа Хөдөлмөрийн нам дахин эрх баригч нам болж байгаа нь энэ юм. Хөдөлмөрийн намын шинэ засгийн газар байгуулагдсаны дараа, Их Британийн Сангийн шинэ сайд Рэйчел Ривз төрийн санхүүжилтийн хэрэгцээг цогцоор нь үнэлэхийг шаардсан бөгөөд өнөөдөр Их Британийн парламентад холбогдох үнэлгээний үр дүнг зарлахаар төлөвлөсөн байна.
"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, дээрх үнэлгээний үр дүнд "төрийн санхүүгийн зөрүү ойролцоогоор 20 тэрбум фунт стерлинг" байна гэж Хөдөлмөрийн нам мэдэгджээ. Рэйчел Ривз 28-ны өдөр хэлэхдээ, өмнөх засгийн газар санхүүжилтгүй хэд хэдэн амлалт өгсөн учраас энэ оны Их Британийн төсвийн хэмжээг үлэмж хэтрүүлсэн байна гэжээ. Их Британийн Консерватив нам мэдэгдэхдээ, Хөдөлмөрийн намын холбогдох мэдэгдэл нь зөвхөн татварын хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх шалтаг юм гэжээ.