НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш 28-ны өдөр мэдэгдэл нийтэлж, 27-ны өдөр Израилийн эзэмшилд байгаа Голаны өндөрлөг дэх нэгэн хот суурин пуужингийн дайралтад өртсөн явдлыг зэмлэн буруушааж, талууд дээд зэргээр тэвчээртэй байхыг уриалав.
НҮБ-ын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лакруа CCTV телевизийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, Израиль болон Ливаны "Хезболла"-ын зэвсэгт хүчний хоорондох мөргөлдөөн хурцадсан нь аль ч талдаа ашигтай биш юм гэжээ.
НҮБ-ын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лакруа: мөргөлдөөнийг намжаахыг бид бүх талуудад уриалж байна, энэ бол одоогоор хэрэгтэй зүйл юм. Бид мөн хурцадмал байдлыг намжаах бүх хүчин чармайлтыг дэмжиж байна, Израиль болон Ливанд хурцадмал байдал шат ахихаас илүү өөр хор хөнөөлтэй зүйл байхгүй гэжээ.