Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунь Ин мэдэгдэхдээ: 2024 оны Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын дээд хэмжээний хурал есдүгээр сарын 4-6-ны хооронд Бээжинд болно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь "Орчин үеийн шинэчлэлийг хамтдаа ахиулж, Хятад Африкийн хувь заяаны дээд түвшний нэгдмэл цогцыг хамтдаа байгуулна" гэсэн уриан дор болох юм. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Африкийн гишүүн орнуудын удирдагчид хуралд урилгаар оролцож, Африкийн бүс нутгийн холбогдох байгууллага болон олон улсын байгууллагын төлөөлөгчид дээд хэмжээний уулзалтын холбогдох арга хэмжээнд оролцоно гэжээ.