Долдугаар сарын 30-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Мэдээллийн дагуу, Япон, Америкийн гадаад хэргийн сайд, батлан хамгаалахын сайд нарын "2+2" уулзалт энэ сарын 28-ны өдөр Токиод болсон бөгөөд хамтарсан мэдэгдэл хийж, Хятад улс цөмийн зэвсгээ өргөжүүлсээр байгаад сэтгэл түгшиж байна гэж тэмдэглэжээ. Хоёр тал мөн АНУ-ын "цөмийн хамгаалалтад хамтдаа байх" чухал чанарыг олон улсын хамтын нийгэмлэгт харуулахын тулд "Сүрдүүлгийг өргөтгөх" тухай сайд нарын анхны уулзалтыг хийсэн. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин "Сүрдүүлгийг өргөтгөх"нь АНУ Японы холбоотны гол цөм гэдгийг онцолсон. Энэ талаар Хятад улс хэрхэн үзэж байна вэ?
Линь Жянь хэлэхдээ, Хятад улс холбогдох мэдээллийг анзаарч, үүнд нягт анхаарлаа хандуулж байна. Хятад улс цөмийн зэвсгийг тэргүүлэн хэрэглэхгүй байх бодлого баримталж, өөрийгөө хамгаалах цөмийн стратегийг хэрэгжүүлэн, цөмийн зэвсгийг үндэсний аюулгүй байдалд шаардагдах хамгийн доод түвшинд байлгаж, хэнтэй ч зэвсгээр өрсөлдөхгүй. Аль ч улс орон Хятадын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, сүрдүүлэл хийхгүй юм бол Хятадын цөмийн зэвсгийн сүрдүүлэлтэд ч өртөх боломжгүй гэжээ.