Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр хийлгэсэн Өндөр чанартай хөгжлийг ахиулах сэдэв бүхий цуврал хэвлэлийн бага хурлаас сэтгүүлч мэдээлснээр, Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш бүх Хятадын гаалийн байгууллага аюулгүй байдлыг чанд сахин ажиллаж, өндөр чанартай хөгжилд хүрэхэд хүчтэй баталгаа ханган, Хятадын гадаад худалдаа үсрэнгүй өсөлттэй гарсан гэлээ.
Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятадын гадаад худалдаа жилд дунджаар 1.6 их наяд орчим юаниар нэмэгдэж, 2023 оны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ (41.76 их наяд юань) 2012 оныхоос 17 их наяд юаниар нэмэгджээ, энэ тоо нь 2023 оны дэлхийн улс орнуудын худалдааны жагсаалтад өмнүүр бичигдэж байгаа бөгөөд мөн үеийн гаалийн хяналтыг өнгөрүүлсэн барааны хэмжээ ч 54.5%-иар өссөн байна. дурдууштай нь, Хятад улсын нийт бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ долоон жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж, 150 гаруй улс орон болон бүс нутгийн худалдааны чухал түнш болсон байна, гадаад худалдааны компаниудын тоо 2012 оныхоос бараг хоёр дахин нэмэгдсэн байна. 2023 онд автомашин, цахилгааны хэлхээ, лити батарей зэрэг өндөр технологи, нэмүү өртөг шингэсэн ногоон бүтээгдэхүүний экспорт 2012 онтой харьцуулахад тус бүр 7.3, 1.8, 15.2 дахинаар нэмэгдсэн байна. Энэ оны эхний хагаст Хятад улсын гадаад худалдааны хэмжээ анх удаа 21 их наяд юаниас давж, цар хүрээний хувьд дахин шинэ амжилт тогтоожээ.