Оросын арми Донецк бүсийн Волице сууринг хяналтдаа авсан гэлээ
2024-07-30 15:05:20
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам 7-р сарын 29-нд гаргасан дайны тайландаа, Оросын арми Донецк бүсийн Волице сууринг хяналтдаа авсан гэлээ. Өнгөрсөн 24 цагийн дотор, Оросын арми Украины танк, хуягт машин, гаубиц зэрэг зэвсэг, техникийн хэрэгсэлд цохилт өгсөн. Мөн Оросын тактикийн нисэх хүчин, пуужингийн анги, их бууны анги зэрэг нь 127 бүсэд Украины цэргийн бие бүрэлдэхүүн, цэргийн тоног төхөөрөмж рүү довтолж, Украины Агаарын цэргийн хүчний Сү-25 сөнөөгч онгоц, 68 дроныг устгасан гэжээ. 

Мөн өдөр Украины Батлан хамгаалах яам дайны тайландаа,Украины Үндэсний аюулгүй байдлын албаны тусгай хүчнийхэн холбогдох газартай хамтран ажиллаж, Оросын хил дэх Курск мужийн олон цахилгаан станцад цохилт өгсөн. Үүний улмаас тус мужийн олон бүсэд цахилгаан зогссон гэлээ. Эдгээр барилга байгууламж нь Оросын төмөр замаар зэвсэг, техникийг тээвэрлэхэд ашигладаг юм гэлээ.