Манай фермд боловсролтой оюутнууд хэрэгтэй байгаа тул би Лан сянь дахь цахилгаан хангамжийн компанийн ажлаа орхиод харьж ирсэн. Саяхан Төвөдийн эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан Цүмү сэтгүүлчдэд ингэж хэлж байв.
Олон жилийн өмнө Цүмүгийн аав Төвөдийн Линьжи хотын Шюэка тосгонд Ганодерма тариалалтад чиглэсэн технологийн үлгэр жишээ гэр бүлийн ферм байгуулсан юм. 2018 онд Цүмү Бээжингийн нэр хүндтэй их сургуулийг төгссөнийхөө дараа, боломж сайтай ажлаа орхиод аавынхаа фермд буцаж ирээд ажилласан юм. Өнөөдөр, тэрээр энд менежмент, цахим худалдааны борлуулалтын ажил эрхлэхээр барахгүй фермд шинэ эрч хүч сэлбэж, аавдаа туслан нутгийн иргэдийг ядуурлаас ангижруулж, баяжихад нь тусалж байна.
Цүмүгийн туршлага бол сүүлийн жилүүдэд олон төдөв залуучуудын амьдралд гарсан өөрчлөлт юм. Сэтгүүлийн тоймчид саяхан Лхас, Нинчи болон бусад газруудад танилцах үеэрээ Цүмү шиг олон залуустай уулзсан. Тэдний зарим нь Төвдөд төрж, зарим нь Төвдөд ажил үйлс эрхлэх сонголт хийж, цаст өндөрлөгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж бизнес эрхэлдэг залуусын төлөөлөл болсон байна.
Тэгвэл тэднийг чухам ямар хүчин Төвдөд бизнес эрхлэх болгосон вэ? Энэ нь юуны түрүүнд орон нутгийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаатай холбоотой. Эртний Төвөд нь Хятадад ядуурлын түвшин, ядуурлаас ангижруулах зардал хамгийн өндөр бүс нутагт байсан юм. Сүүлийн жилүүдэд төв засгийн газрын дэмжлэгтэйгээр Төвөд шинэ онцлогтой соёл, аялал жуулчлалын аж үйлдвэрийн шинэлэг тогтолцоо, өндөр үр ашигтай хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн парк, өндөр үнэ өртөг бүхий үйлдвэрлэлийн баазуудыг хөгжүүлсээр ирсэн юм. 2019 оны эцэс гэхэд Төвөд түүхэн чанартай туйлын ядуурлыг арилгасан бөгөөд 2021 онд бүх талаар чинээлэг нийгмийг байгуулсан. Энэ оны эхний хагаст Төвөдийн ДНБ 118 тэрбум 945 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,1 хувиар өсч, үндэсний хэмжээнд хоёрдугаарт жагсжээ. Төвөд эрчимтэй хөгжиж буйг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрсэн улам олон залуучууд энд ирж бизнес эрхэлж байна.
Үүнээс гадна, Төвөдийн соёлыг тууштай хамгаалж байдгаас улам олон бизнес эрхэлдэг залууст оюун санааны дэмжлэг олох боломжийг олгосон юм. Төвөд залуу Юньдан бол Ганьсу мужийн Ганьнаний үйлс бүтээгч бөгөөд өөрөө хэвлэл мэдээллийн платформ дээр 460,000 дагагчидтай. Тэрээр хэлэхдээ, Төвөдийн гоо үзэсгэлэн, өвөрмөц соёл нь яахын аргагүй миний сэтгэлийг татсан. Лхаст амьдарсан 13 жилийн хугацаанд, Юньдангийн үзүүлсэн Төвөдийн гоо үзэсгэлэн, соёл иргэншил, урлагийг харуулсан богино хэмжээний видео бичлэг нь интернэт хэрэглэгчид, тэр дундаа гадаадын олон сүлжээ ашиглагчдад маш ихээр таалагддаг байна. Иймэрхүү арга барилаар Юньдан нутгийнхаа “Интернэтийн од” болов. Энэ нь түүний мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй дэлхий дахинд жинхэнэ Төвөдийг харуулах боломжийг олгосон юм.
Хятадад “Мянга сонсохоос нэг үз" гэсэн эртний үг бий. Ард түмний аз жаргал бол сая хүний хамгийн том эрх бөгөөд Төвөд бол шинийг санаачлах, бизнес эрхлэх таатай газар гэдгийг Төвөдийн залуучуудын түүх соёл харуулж байна. Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид иж бүрэн гүнзгийрүүлэхийн хэрээр шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчин илүү эрчимтэй хөгжиж, Төвөдийн өндөр чанартай хөгжилд шинэ эрч хүч сэлбэж байна. Төвөд залуу Юньдан хэлэхдээ, ирээдүйд үзэж харснаа улам олон хүмүүст хэлж өгөхийг бодож байна. "Төвд бол ариун дагшин, үзэсгэлэнтэй газар болохоор дэлхий дахинд сурталчлах нь зүйтэй юм гэжээ.