Орон нутгийн цагаар 7-р сарын 29-нд Хятадын төв радио телевиз болон Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн лиг Мадридад хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр тал тус салбарын солилцоог хамтаар ахиулах, хамтран уралдаан тэмцээн зохион байгуулах, өсвөр үеийнхний хөлбөмбөгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэрэг талаар тохиролцоонд хүрсэн байна. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны дарга Тебас нар хоёр талыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурав.
Санамж бичгийн дагуу, хоёр тал Хятад тэрчлэн дэлхийн хүрээнд хөлбөмбөгийн хөгжлийг ахиулах стратегийн түншлэлийн харилцаанд хүрэх болно. Нөөцөө хуваалцах болон давуу талаа харилцан нөхөхөөр дамжин агуулга болон маркетингийн харилцан улялдаатй механизмыг бий болгоно. Хөлбөмбөгийн соёлын солилцооны үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, хоёр улсын бүх шатны хөлбөмбөгийн клубуудын харилцаа холбоог ахиулж, салбарын туршлага болон мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлнэ. Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны залуучуудын сургалтын боловсронгуй тогтолцоо болон дэвшилтэт туршлагаас суралцаж, хоёр орны залуучуудын хөлбөмбөгийн бэлтгэл сургалтыг хамтдаа ахиулж, Хятад Испанийн спорт, соёлын солилцооны цар хүрээ болон гүнцийг өргөжүүлэн тэлэх болно.