7-р сарын 30-ны өдөр, "Шинэ эрин, шинэ дэлгэц" хэмээх Дотоод гадаадын хоёр дахь ээлжийн хамтран бүтээх төлөвлөгөөний нээлтийн ёслол Хү Нань мужийн Чан Ша хотод болж, дотоод гадаадын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, кино найруулагчид хамтдаа энэ удаагийн үйл ажиллагаанд оролцов.
"Шинэ эрин, шинэ дэлгэц" хэмээх Дотоод гадаадын хоёр дахь ээлжийн хамтран бүтээх төлөвлөгөөг Хятадын олон улсын хэвлэлийн газар, Хятадын төв радио телевизийн кино дэлгэц, баримтат киноны төв CCTV-9 зэрэг хамтран зохион байгуулсан байна, энэхүү үйл ажиллагаагаар дамжин дэлхийн өнцөг булан бүрээс баримтат кино, богино хэмжээний видео зэрэг дэлгэцийн бүтээл цуглуулах зорилготой байж, сонгогдсон төслүүдэд бүтээлч удирдамж, бүтээн гүйцэтгэх дэмжлэг, мэргэжлийн сургалт, сурталчилгаа зэрэг олон хэлбэрийн дэмжлэг үзүүлж, сонгогдсон бүтээлүүд нь дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн гол хэрэгсэл болон шинэ медиа платформд тавигдах боломжтой ажээ.