Орон нутгийн цагаар долдугаар сарын 30-нд Арабын орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Гейт Египетийн Каир хотод айлчилж буй Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюнг хүлээн авч уулзав. Хоёр тал соёл урлаг, спорт, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчний солилцоо зэрэг чиглэлээр гүнзгий санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтад Хятадаас Египетэд суугаа элчин сайд, Арабын холбоонд суугаа бүрэн эрхт төлөөлөгч Ляо Личян оролцов.
Ахмед Гейт Шэн Хайшюн нарын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлж, Хятад улс Арабын орнууд болон Арабын Холбооны орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж байгааг өндрөөр үнэлжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт шинэчлэлийн үр дүнгээ цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх нь дэлхийн хөгжилд шинэ эрч хүч авчирна гэдэгт итгэж байна. Арабын орнуудын холбоо Хятадын төв радио телевизтэй нягт хамтран ажиллаж ирсэн, CGTN-ийн англи болон араб хэлний суваг бодитой, шударга мэдээлэл хүргэдгээрээ дэлхийн шилдэг телевизийн суваг болсон гэж үнэлэн хэлэв.
Шэнь Хайшюн хэлэхдээ, шинэ эринд Хятад улс өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх нь хүн төрөлхтөнд орчин үеийн замыг эрэлхийлэх, илүү сайн нийгмийн тогтолцоог буй болгоход тус дөхөм үзүүлж, дэлхийн улс орнуудын хөгжилд шинэ боломж, шинэ эрч хүч сэлбэх болно. Хятад улс Арабын орнууд болон бусад улс орнуудын хамт Хятадын өөрчлөлтийн шинэ боломжуудыг хуваалцах хүсэлтэй байгааг харуулж байна гэжээ.