7-р сарын 29-нд Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан “Хятадын шинэ эриний өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд” хэмээх дугуй ширээний тусгай яриа хэлцэл Беларусийн Минск хотод амжилттай зохиогджээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн видеогоор үг хэлж, Хятадаас Беларусь улсад суугаа Элчин сайд Ше Шяо Юн тусгай сэдэвт илтгэл тавьжээ. Беларусийн Коммунист намын Төв хорооны гишүүн Сергей Клишевич, Беларусийн гадаад дахь найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Нина Иванова, Беларусийн сэтгүүлчдийн эвлэлийн дарга, Минскийн мэдээллийн агентлагийн захирал Андрей Кривошеев, Беларусийн Үндэсний ШУА-ын Шинжлэх ухааны төв номын сангийн захирал Станислав Юрецкий нар тус арга хэмжээнд оролцон үг хэлжээ. Мөн Беларусийн хэвлэл мэдээллийн, судалгааны төвүүдийн гучаад төлөөлөл оролцжээ.
Беларусийн Коммунист намын албан ёсны цахим хуудас, Беларусь 24 телевиз, Беларусийн нийслэл ТВ, Минскийн радио, Минскийн оройн мэдээ, Минск-Ньюс мэдээллийн агентлаг зэрэг нь уг арга хэмжээний талаар мэдээлэн хүргэжээ.