Долдугаар сарын 30-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Николас Мадурод захидал илгээж, Бүгд Найрамдах Венесуэл улсын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин захидалдаа, Ерөнхийлөгч та албан тушаалдаа орсноос хойш Венесуэлийн засгийн газар, ард түмнийг удирдан улс орныхоо нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замыг тууштай баримталж, үндэсний бүтээн байгуулалтад гайхалтай амжилт гаргасан. Хятад, Венесуэл хоёр орон бол харилцан итгэлцсэн сайн найз, хамтын хөгжлийн сайн түнш юм. Хятад улс үндэсний бүрэн эрх, үндэстний нэр төр, нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулахын тулд Венесуэлийн гаргасан хүчин чармайлтыг тууштай дэмжиж, гаднын хөндлөнгийн оролцоог эсэргүүцэх Венесуэлийн шударга ёсны үйл хэргийг тууштай дэмжих болно. Би Хятад, Венесуэлийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ноён Ерөнхийлөгчтэй хамт Хятад, Венесуэлийн стратегийн түншлэлийн харилцааг цаашид шинэ шатанд гаргаж, хоёр ард түмэнд илүү сайн үр өгөөжөө өгөхөд бэлэн байна.