2024 оны 7-р сарын 30-ны өдөр Хятадын ГХЯ-ны Азийн газрын дарга Лю Жинсүн Японоос Хятадад суугаа Элчин сайдын яамны тэргүүн сайд Акира Ёкочитай уулзаж, Япон-АНУ-ын дипломат болон аюулгүй байдлын "2+2" уулзалт, "Өргөтгөн саатуулах" сайд нарын уулзалт, АНУ-Япон-Энэтхэг-Австралийн “дөрвөн талт механизм”-ын Гадаад харилцааны сайд нарын уулзалт зэрэг хурлуудын үеэр Японы тал Хятадтай холбоотой сөрөг үг, үйлдлүүд хийж, мөн хурлын баримт бичигт олон ташаа мэдээлэл, аюултай чиг хандлага, худал өгүүлэмжүүд агуулсан зэрэгт чиглүүлэн хатуу чанга харилцаж, маш ихээр дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна.
Лю Жинсүн хэлэхдээ, Японы тал Хятадыг гүтгэн доромжилж байгаа нь хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг дэмжинэ гэсэн мэдэгдэлтэй зөрчилдөж байна, Хятадын тухай бодитой, оновчтой ойлголттой болж, Хятадын дотоод хэрэгтэй холбогдуулан хариуцлагагүй үг хэлэхээ зогсоож, зарим улс оронтой эвсэн "жижиг тойрог" бий болгож, сөргөлдөөн үүсгэхээ зогсоохыг Хятадын талаас шаардаж байна, Хятадтай хамтдаа урагшилж, хоёр талт харилцааны улс төрийн үндсийг хамгаалж, стратегийн харилцан ашигтай харилцааг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Акира Ёкочи хэлэхдээ, 1972 оны Япон Хятадын хамтарсан мэдэгдлийн дагуу Тайваний асуудлыг зохицуулах Японы байр суурь өөрчлөгдөөгүй бөгөөд хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааг ахиулахад Япон бэлэн байна гэжээ.