ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо нийтийн суралцлага зохиожээ
2024-07-31 15:18:55
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 7-р сарын 30-нд орчин үеийн хилийн, тэнгисийн, агаарын хамгаалалтын бүтээн байгуулалтыг ахиулах 16 дахь удаагийн нийтийн суралцлага зохиожээ . Уг суралцлагыг ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин даргалж, чухал үг хэлжээ. Тухайлбал, орчин үеийн хилийн, тэнгисийн, агаарын хамгаалалтын бүтээн байгуулалтыг ахиулах нь батлан хамгаалах, цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийн зангилаа шаардлага бөгөөд өндөр чанартай хөгжлийг өндөр түвшинд аюулгүй баталгаажуулах, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх замаар хүчирхэг орон бүтээн байгуулах, үндэсний сэргэн мандлыг биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдамж болгож, үндэсний аюулгүй байдлын болон цэргийн явдлын стратегид тулгуурлан, дотоод гадаадын нөхцөл байдлыг харгалзан зохицуулж, хилийн, тэнгисийн, агаарын хамгаалалтын шинэ нөхцөл байдал, шинэ онцлогийг сайтар судалж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажил үүргээ тууштай хэрэгжүүлж, орчин үеийн хилийн, агаарын, тэнгийн хүчирхэг хамгаалалтыг байгуулах ёстой гэжээ. 

Уг суралцлага нь “8-р сарын 1”-ний ардын арми байгуулагдсаны ойн баяраас өмнөхөн болж байгаа учраас Ши Жиньпин ХКН-ын Төв хороо, Хятадын Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс ардын армийн бүхий л дайчид, цэргийн албан хаагчид, өрхийн цэргүүдэд баярын мэнд дэвшүүлжээ.