ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан “Улаан цэргийн байлдааны анги” -ийн офицер дайчдад хариу захидал илгээж, тэд нарыг урамшуулан зоригжуулж, 8 сарын 1-ний армийн баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин хариу захидалдаа, 2014 онд би тус байлдааны ангид зочилж байсан. 10 жилийн турш, та нар цэрэг армийн чадавхыг дээшлүүлж, армиа хүчирхэгжүүлэх өөрчлөлт шинэчлэлтийг тууштай хийж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, олон шинэ ололт амжилтад хүрсэнд маш их баяртай байна.