“Хятадын шинэ эриний шинэчлэлтийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд” дугуй ширээний тусгай яриа хэлцээ Кенид боллоо
2024-07-31 09:54:24
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7-р сарын 29-нд Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан “Хятадын шинэ эриний өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд” хэмээх дугуй ширээний тусгай яриа хэлцэл Кенийн Найроби хотод амжилттай зохиогджээ. ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн видеогоор үг хэлж, Хятадаас Кенид суугаа Элчин сайд Жөү Пинжян тус арга хэмжээнд оролцжээ. 

Шэнь Хайшюн хэлэхдээ, шинэ цаг эринд Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь Хятад маягийн оршин үеийн шинэчлэлээр үндэсний сэргэн мандлыг ахиулах, хүчирхэг орныг байгуулах зангилаа арга зам юм. Мөн хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлийн замналыг улам сайн эрэлхийлэх, нийгмийн тогтолцоонд шинэ хүч өгөх, дэлхийн орнуудын хөгжилд шинэ боломж хангах, шинэ хүчин нэмэрлэх болно. ХТРТ нь дэлхийн гол хэвлэл мэдээллийн байгууллага болсны хувьд, ажил үүргээ улам сайн гүйцэтгэж, “Хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэр-Хятад маягийн орчин үеийн шинэчлэл”, “Хятад маягийн шинэчлэлийн дүр зургууд” зэрэг олон содон нэвтрүүлгүүдийг бүтээж, дэлхийн нийтэд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн амьжирлын хүчийг харуулжээ. 

Кенийн Үндэсний телевиз, Эмбу телевиз, KUTV, Уворо телевиз зэрэг олон хэвлэлүүд уг арга хэмжээний талаар мэдээлэн хүргэжээ.